Монголын бэйсболчид Өмнөд Солонгост тэмцээнд оролцож байна
Өмнөд Солонгосын Бэйсбол, софтболын холбооноос зохион байгуулж буй 16 дахь удаагийн бэйсболын тэмцээн энэ сарын 20-ноос 28-ны хооронд тус улсад болж байна. “Baseball5” болон дивизион 2, 3 ангилалд болж буй энэ тэмцээнд Монголын тамирчид өрсөлдөж байгаа юм. Монголын бэйсбол, софтболын холбооны нийт 17 тамирчин гурван багт хуваагдан “Baseball5” ангилалд оролцож байгаа аж. Тэд Өмнөд Солонгосын 18-аас доош насны үндэсний шигшээ багийн тамирчидтай тэмцээн эхлэхийн өмнөх өдөр нөхөрсөг бэлтгэл хийсэн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: "Yonhap" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







